Mining & Metals - Ulaanbaatar, Ulaanbaatar, Mongolia
"Монголиан Минерал Инженеринг" ХХК нь Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэр, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа эрхлэхээр 2018 онд байгуулагдсан 100% үндэсний компани юм.Одоогоор 80 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай болж, ашигт малтмал баяжуулах, боловсруулах салбарт шинэ техник технологи, арга барил, ноу-хау нэвтрүүлж, эрдэс баялгийн өнгө төрх, чиг хандлагыг тодорхойлон тодорхой байр суурьтай байгууллагуудын нэг болон өргөжин тэлсээр байна.Бид ашигт малтмалын боловсруулалт, баяжуулалтын чиглэлээр иж бүрэн инженерингийн үйлчилгээ үзүүлж, захиалагч, харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын хүсэлт, шаардлага, сонирхол, эдийн засгийн нөөц боломжинд бүрэн нийцүүлсэн, олборлож буй ашигт малтмалын онцлог, шинж чанарт тохирсон, оновчтой техник, технологи, үйл ажиллагааг үйлчлүүлэгчдэдээ санал болгон нийлүүлж, харилцагчдын итгэлийг хүлээсэн, стратегийн түнш компани болохыг зорин ажиллаж байгаа ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр илүү их туршлага, мэдлэг хуримтлуулан хамтран ажиллаж байна.