Information Services - Ulaanbaatar, Ulaanbaatar, Mongolia
"Мөнхийн Охь" гадаад худалдаа, зар сурталчилгаа, программ хангамжийн чиглэлийн үйлчилгээ явуулдаг компани юм. Манай компани мөн Монголын хамгийн анхны бизнес худалдааны цахим зах зээл www.b2bmongolia.mn - г эзэмшдэг. Business-to-Business(B2B) буюу бизнесээс бизнес гэсэн англи үгийн товчлол юм. B2B нь бизнесийн байгууллагуудын худалдааны онлайн зах зээл ба үүнийг ашиглаж бизнесийн байгууллагууд өөр хоорондоо худалдаа, бизнесийн үйл ажиллагаагаа хялбар, хурдан гүйцэтгэх боломж нээгддэг. B2B зах зээл дээрх бизнесийн үйл ажиллагаа нь үйлдвэрлэгч ба бөөний худалдаачид эсвэл бөөний худалдаачид болон жижиглэн худалдаачид-ын хооронд явагддаг. B2B зах зээлийн худалдааны эргэлтийн хэмжээ нь B2C (бизнесийн байгууллага ба хэрэглэгчид-ийн хоорондох худалдааны үйл ажиллагаа) зах зээлтэй харьцуулахад асар их хэмжээтэй байдаг байна. Учир нь B2B зах зээл нь зөвхөн эцсийн бүтээгдэхүүн худалдаалдаг B2C зах зээлтэй харьцуулахад маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа хийгддэг. Тухайлбал B2B зах зээлд үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэлийн орц, түүхий эд материал, сэлбэг хэрэгсэл, эд анги, машин тоног төхөөрөмж гэх мэт үйлдвэрлэлийн хангамжийн материалуудыг худалдан авах, эсвэл бөөний худалдаачид чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудтай гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт.