Education Management - Erdenet, Orkhon, Mongolia
Эрдэнэт хотын АДХГЗ-ны 1980.9.1 өдрийн 109-р тогтоолоор 8 жилийн 4-р дунд сургууль байгуулах шийдвэр гарсаны дагуу 1-р сургуулийн урд нүүрний доод давхарын 8 ангид сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр тус сургуулийн түүх эхэлсэн билээ.Тус сургуулийг үүсгэн байгуулахад гар бие, сэтгэл санаа, залуу халуун насаа зориулан явсан захирал Д.Пүрэвжав , хичээлийн эрхлэгч Цэрмаа, Чулуунжав, Золбоо , бага ангийн багш Ж.Тогтохбаяр, Г.Лянхуа , Ш.Цэвэлмаа, Ж.Цэвэлмаа, Р.Бяцханхүү, Д.Нямжав, Будлан, Л.Хишгээ, Будцоо, Сувдмаа, Сийнаа, хөдөлмөрийн багш Мадет, Ж.Энхтуяа, биеийн тамирын багш У.Уртнасан, Чимэдцэеэ, физикийн багш Ваня, Чулуун, орос хэлний багш П.Наранцэцэг, Цэвэлмаа, түүх газар зүйн багш Насанбат, монгол хэлний багш Бадамхорол, химийн багш Л.Баяраа нарыгаа өнөөдрийн энэ баярын хүндэт индэрээс дурьдахад таатай байна.8-н жилийн сургууль байгууллагдсан 2 жилийн хугацаанд нийгмийн ухаан, байгалийн ухаан, бага ангийн гэсэн 3-н ЗАН-тэй 30-иад багш ажилчидтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан сургууль маань 1984 онд ЗХУ-ын барилгачдын гараар сүндэрлэн боссон 1165 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн шинэ байранд орсноор 10 жилийн 4-р сургууль хэмээх түүхэн шинэ хуудсыг нээсэн билээ.Энэхүү түүхийн хуудсыг захирал Б.Бямбадорж , Батбаатар, Г.Гүнчинсүрэн, хичээлийн эрхлэгч Л.Дондол, Г.Банзрагч, Л.Төмөрчөдөр, Б.Шийдэв, А.Сэлэнгэбаатар, И.Мягмар, Т.Шижир, Л.Ихзаяа, Т.Бадамханд, Ш.Дорж зэрэг удирдахуйн ухаанд мэргэжсэн удирдагчдаар манлайлуулсан энэ сургуулийн хамт олон- Тэргүүний сургууль- Хүүхдийн нөхөр буяны байгууллага- Биеийн тамир , спортыг дэмжигч байгууллага- Хүүхдэд ээлтэй сургууль- Эрүүл мэндийг дэмжигч байгууллага- Өсвөр үеийн бие бялдрын хөгжлийг дэмжигч сургууль- Мэдээлэл технологийн боловсролыг дэмжигч сургууль- Оюун ухааныг дэмжигч байгууллага- Аймгийн шилдгийн шилдэг сургууль- Аймгийн шилдэг цогцолбор- Хүүхдийн авьяас чадварыг дэмжигч байгууллага- Хүүхдийн хөгжил , төлөвшил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургууль- Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар шалгарч байсан нь энэ сургуулийн хамт олны нөр их хөдөлмөрийн үнэлэлт, дүгнэлт, чадвар чансааны эрэмбэ, нэр төрийн баталгаа нь билээ.