International Affairs - Washington, District of Columbia, United States
Ардчилсан нийгэмд иргэдэд олгогддог хамгийн нандин эрх бол өөрийн гэсэн сонголтоо хийх боломж гэдэгт бид итгэдэг. Нийгмийн аль ч түвшинд сонгогдсон улс төрчид бол тухайн нийгмийн тусгал юм. Хэрэв та сонгогдсон хэн нэгэнд сэтгэл хангалуун бус байгаа бол, тантай санал нийлэхгүй байгаа хүмүүс тантай нийлдэг хүмүүсээс илүү их байна л гэсэн үг.Бидний зүгээс хийж чадах хамгийн боломжтой зүйл бол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэтгэлцээнд уриалах, харилцан соён гэгээрүүлэх зүйлс юм.Э.Энхтамир & Б.Гэсэр